Монгол улсын

С СУРГУУЛЬ ХООРОНДЫН ХАРИЛЦААНЫ ХӨТӨЛБӨРТ ТАВТАЙ МОРИЛ
Олон улсын шувуулахуйн холбооны дэргэдэх Сургууль хоорондын харилцааны хөтөлбөр 2011 онд байгуулагдаж, Монголын тал хээрт 5000 хиймэл үүрийг яагаад байрлуулах болсоныг нутгийн ард иргэдэд мэдээлэн, ойлгуулахад чиглэгдсэн. Уг хөтөлбөр Монголын 20 сургуулийг анх сонгон олон улсын сургуулиудтай холбож, шувуулахуй болон махчин шувуудын хамгааллын талаар танин мэдэхүйн мэдээллийг сургуулиудад түгээн сургалт явуулдаг. Шувуу сургагч нар өөрсдийн шувуудтайгаа сургуулиуд дээр зочилон шувуулахуйн урлагийг хүүхэд багачуудад таниулан, залуу үеийнхэнийг энэ урлагт сонирхолтой болгохоор дэмжин ажиллаж байна. Сурагчид хөтөлбөрийн вэбсайтанд байршсан багц хичээлүүдийг судлан махчин шувуудын хамгааллын талаар суралцахаас гадна дэлхийн олон улсын сурагчидтай имэйл, блог чат болон захиагаар хоорондоо харилцах боломжтой юм.
ШИНЭ МЭДЭЭ
Монголын 600 гаруй Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 2017 оны 5-р сарын 20-оос 6-р сарын 6 хооронд хиймэл үүрэнд зочилох аялалд хамрагдлаа. Биологич, шувуу сургагч нар Идлэг шонхор шувууг Шувуулахуйд тогтвортой ашиглах, Монголын муу тусгаарлагдсан өндөр хүчдэлүүдэд махчин шувууд цохиулан эндэх асуудлын талаар хүүхдүүдэд болон орон нутгийн иргэдэд тайлбарлан, мэдээлэл өглөө. Бүх сурагчид махчин шувуудыг хэрхэн гар дээр суулгах, шувуулахуйд хэрэглэгдэх хэрэглэгдэхүүнүүд, идэш тэжээлийн сүлжээ болон шувуулахуйн өв соёлын талаар танхимд хичээл заалгуулан мэдээлэл авлаа. Энэ жил судлаач, шувуу сургагч нар “Боорчи” нэртэй Харцага шувуутай сумдуудаар зочиллоо. Сурагчид шувуулахуй болон Монголчуудын шувуулахуйн өв соёлын талаар дэлгэрэнгүй мэдээллүүдийг авлаа.

nest field tripclassroom falconkids holding falcon