Mongolians holding nestХичээлийн жил – 2011/12

Сургууль хоорондын харилцааны хөтөлбөр нь Монголын хиймэл үүр төслийн хүрээнд байгуулагдсан бөгөөд яагаад 5000 хиймэл үүрийг Монголын тал хээр нутагт 2010 онд байрлуулсаныг орон нутгийн хүүхдүүдэд ойлгуулах зорилготой.  2011-2012 оны хичээлийн жилд шонхор шувуу болон шувуулахуйн (махчин шувуугаар ан хийх соёл) талаар хичээлүүдийг бид боловсруулан, сурагчдад зааж байна. Хөтөлбөрийн зорилгын хүрээнд  Монголын 20 сургууль бүрийг олон улсын сургуулиудтай холбох ажлыг 2015 оны төгсгөл хүртэл гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.

Хөтөлбөрийн зорилгын хүрээнд 2015 он хүртэл Олон улсын сургуулиудтай холбогдох Монголын 20 дунд сургуулиудыг тодорхойлов. Баян сумын сургууль Английн сургуультай холбогдож, сурагчид хоорондоо захиагаар харилцаж эхэлсэн. Үүний зэрэгцээ багц хичээл бүрийг Монгол хэлээр орчуулсанаар хоёр сургуулийн сурагчид ижил түвшинд бие даан гүйцэтгэх ажлаа хийх болон танилцуулагаа бэлтгэх боломж бүрдсэн.  2011 оны төгсгөл гэхэд хөтөлбөрийн ангиуд шонхор шувуу, шонхор хамгаалал болон шувуулахуйн талаар мэдээлэл авч, яагаад хиймэл үүрнүүдийг босгох болсоныг ойлгуулсан.

Nest 2Хичээлийн жил – 2012/13

Монголын 4 сургууль АНУ болон Английн сургуулиудтай холбоо тогтоосон. Сургууль бүрийн сурагчид шинжлэх ухааны сэдвийн дагуу хичээлүүд болон бусад нэмэлт хичээлүүдийг судласан. Шонхор сургагч Крайг Хендее (Craig Hendee) АНУ-ын сургуулиудаар өөрийн шонхор Алвины (Alvin) хамтаар зочилж сурагчдад хичээл заав.  Сургууль бүрээс захиагаар харилцах сонирхолтой 5 сурагчийг сонгон хооронд нь захиагаар харилцуулж байна. Мөн 2 сургуулийн хөтөлбөрийн ангийнхан бие биенийхээ талаар олж мэдэх зүйлсээ 10 асуултанд багтаан асууж, хариултуудыг холбоо тогтоосон сургууль руугаа илгээх 2 талт харилцааг бий болгов.

Хичээлийн жил – 2013/14

2014 оны 7 сар гэхэд Сургууль хоорондын харилцааны хөтөлбөрт Англи, АНУ, Арабын Нэгдсэн Эмират улс (АНЭУ), Монголоос 22 сургууль нэгдсэн. Абу Дабигийн боловсролын яамнаас хиймэл үүр төслийн мэдээллүүдийг ашиглан Газар зүйн Мэдээллийн Системийг (ГМС) шинжлэх ухааны хичээл дээр оруулах санаачлагыг гаргав. Абу Дабигийн 3 сургуулийн 6-р ангийн хүүхдүүдтэй  яагаад хиймэл үүрүүдийг тухайн цэгт босгох болсоныг судлан мэдсэн.

NestХичээлийн жил –  2014/15

Энэ хичээлийн жилийн төгсгөл гэхэд Монголын 20 сургууль олон улсын сургуулиудтай холбоо тогтоосон байхаар төлөвлөн ажиллаж байна. Өмнөд Африк, Словакия, Эл Салвадор, Малта зэрэг улсын шонхор сурагч нар манай хөтөлбөрт хамрагдах сургуулиудыг өөрсдийн орнуудаас олох ажилд тусалж байна. Шонхор сургагч нар өөрсдийн шувуудын хамтаар сургуулиудад зочилон сурагчдад шонхор шувууг бодитоор нь харах боломжийг өгөхөөс гадна өөрсдийн туршлагаа солилцдог. Мөн дараах шинэ багц хичээлүүдийг боловсруулахаар төлөлөж байна.

  • Эгэл шонхорын нүүдэл
  • Шонхорыг сэргээн нутагшуулах
  • Махчин шувууд өндөр хүчдэлд цохиулан эндэх асуудал
  • Шонхор шувууны идэш тэжээл, идэш тэжээлийн хэлхээ

Хичээлийн жил – 2015/16

Энэ хичээлийн жилд Орос болон Болгар улсын сургуулиудыг хөтөлбөрт элсүүлхээр төлөвлөж байгаа ба манай хөтөлбөрт хамрагдах сонирхолтой сургуулиудад 3 талт харилцааг (3-аар нь холбох) бий болгохоор төлөвлөөд байна.